Хөөрөг 6
2,200,000₮
Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit. Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos. Mauris in erat justo. Nullam ac urna eu felis dapibus condimentum sit amet a augue. Sed non neque elit sed ut.
300 in stock
Free shipping on orders over $50!
- Satisfaction Guaranteed
- No Hassle Refunds
- Secure Payments
Тайлбар
Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн гарын алганд багтах хэмжээтэй эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ.
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.
Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.
Сэтгэгдэлүүд
Одоохондоо сэтгэгдэл байхгүй байна.